ScienceTech

Хэрхэн Windows 11 суулгах вэ?

Сайн байцгаана уу? Саяхан олон нийтэд албан ёсоор нээлттэй болсон WINDOWS 11-г хэрхэн суулгах тухай бяцхаан заавар оруулая гэж бодлоо

Алхам 1 Компьютерийн үзүүлэлт хүрэх эсэх.

Windows 11 суулгахад хамгийн багадаа шаардагдах үзүүлэлт

  •  1 GHz or faster dual-core 64-bit processor from Intel, AMD
  • 4GB шуурхай санах ой.
  • 64GB сул зай
  • A Trusted Platform Module (TPM), version 2.0.

Алхам 2 TPM2.0 байгаа эсэхийг хэрхэн шалгах.

  • TPM2.0 байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
    • Windows орчинд Run /WIN+R/ нээгээд tpm.msc тектсийг оруулж Enter дарна.
    • TPM.2 байгаа бол мэдээлэл нь гарна хэрэв байхгүй бол Compatible TPM cannot be found гэж гарна.
    • Хэрэв байгаа бол шууд суулгаж болно гэсэн үг.

Алхам 3 TPM нээх

  • TPM 2.0 нээх арга 1
    1. Компьютер дөнгөж асч байх агшинд DEL/F2 товчийг олон удаа дарж BIOS цэсрүү орно.
    2. Advanced menu хэсэгрүү шилжинэ
    3. Advanced табнаас PTT тохиргоог хайж олоод ENABLED болгоно. /PTT буюу Platform Trust Technology гэдэг нь Intel-ийн TPM юм/
    4. BIOS цэс
    5. дотроос BOOT хэсэгрүү орно.
    6. Secure Boot тохиргоог ENABLE хийнэ. /Миний BIOS дээр Enabled гэж байхгүй харин Windows UEFI mode нь өөрөө Enabled-тэй ижил байсан тул UEFI сонгосон/
    7. Бүх өөрчлөлтүүдээ SAVE хийгээд Restart хийнэ.
  • TPM 2.0 нээх арга 2  Үйлдлийн системийн цонх хэсэгт Registry Editor гэж хайж, Computer\HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\Setup\MoSetup файлыг сонгож орно.
    1. Гарч ирсэн хуудсан дээр Mouse 2 -оо даран NEW > DWORD (32-bit) Value-г сонгон орно. Ингэснээр “AllowUpgradesWithUnsupportedTPMOrCPU” нэртэй файл гарж ирэх бөгөөд өгөгдлийг 1 болгож өөрчлөнө. /TPM/ асааж байна гэсэн үг.

Алхам 4 суулгах

Эхний алхмуудыг хийсний дараа дараагийн хийх зүйл бол системээ шинэчлэх буюу update хийх хэрэгтэй. Та формат хийхгүйгээр системээ суулгах бол доорх файлыг татаж аваад суулгаад хүлээхэд л болно. 

Шууд update хийх инсталл

Хэрвээ та шууд шилжих боломжгүй буюу заавал бүүт шинээр уншуулах хэрэгтэй бол доорх программыг татаж аваад флашинд бүүтээ бэлдээд суулгаж болно.

Энэхүү нийтлэлд үнэлгээ өгөөрэй!
[Total: 1 Average: 5]

<script async src="https://pagead2.googlesyndication.com/pagead/js/adsbygoogle.js?client=ca-pub-1802419561581232"
crossorigin="anonymous"></script>

Related posts
87%
Tech

Нөүтбүүкээ удаан гамтай хэрэглэх

Зөөврийн компьютер нь өнөө үед хамгийн түгээмэл…
Read more
StartupsTech

PS4 ps5 controller on pc

Манай тоглоомчид бараг бүгд мэдэж байгаа байх өөрийн…
Read more
TechVideo

Компьютерийн рам гэж юу вэ? Рамаа хэрхэн нэмэх вэ?

Рамаа суулгахаасаа өмнө бидний мэдэх хэрэгтэй чухал…
Read more
БҮРТГҮҮЛЭЭД
шинэ мэдээлэл авч байгаарай.

Танд чадхаараа туслах болно. 

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *