85%
MovieNewsREVIEW

Top gun: Maverick review

Найруулагч: Joseph Kosinski
Зохиолыг: Joseph Kosinski
Гол дүрд:Tom Cruise
Төрөл: Action, Drama
Үргэлжлэх хугацаа: 130 мин
Гучин жилийн дараа Маверик Тэнгисийн цэргийн шилдэг нисгэгч гэдгээрээ хэвээр байгаа ч TOP GUN-ийн элит төгсөгчдийг удирдан жолоодохоор сонгосон хүмүүсээс эцсийн золиослолыг шаарддаг номлолд хөтлөхдөө өнгөрсөн үеийнхээ асуудлуудтай тулгарах ёстой.
  • Наад царай чинь таалагдахгүй байна
  • Надаа өөр царай байхгүй шүү дээ…

Амралтын өдөр байна даа нэг сайхан кино үзчихэе гээд Юнивишнийг хөндлөн, гулд хайлаа. Тэгсэн HBO гэсэн кино багц дээр 400 гаруй кино харагдана. Энэ ч одоо “GOT”, “Чернобыл”-оос өөр юу байдаг билээ гээд орж харлаа.

Тэгсэн чинь кино театрт гарахад нь үзэж чадаагүй Том Крузийн “Top gun: Maverick” байж байна шүү. Шууд сувгаар нь түрээсэлчихлээ. Ахиад үзэхэд харамсахгүй, үзээгүйдээ харамсаж байсан кинонууд ч байж байгаа болохоор.

За тэгээд ноён Маверик бараг л гудамжинд лааз өшиглөхийнхөө өмнө “онц чухал” даалгаварт бэлтгэгдэх гэж байгаа “гоц амбицтай” шилдэгийн шилдэг нисгэгч гэж өөрийгөө боддог бацаануудад хичээл заах даалгавар авч байгаа киног шимтэн үзлээ.

Гарын алга хөлөрч, амьсгаагаа түгжих үе ч байсан бол нулимс нэрж, нусаа татах ч хэсэг байх юм.

Өнөөх л хэгжүүн, дураараа Топ Ган. Тэгэхдээ тэр хамтрагчаасаа хойш их ухаан сууж. Бас ур чадвараа хадгалжээ.

Баахан хөөрүү бацаануудыг нэг баг болгож, бараг боломжгүй гэж болох даалгаварт бэлтгэх нь дураар дүүлэгч Маверикд бараг л бүтэшгүй мэт санагдсан. Гэхдээ тэр хичээх болно. Учир нь тэр дунд хамтрагчийнх нь хүү байгаа.

Зохиол ч тэр киноны өрнөл ч тэр яг тэнгэрлүү асар хурдтай хөөрч байгаа онгоц мэт дээшлээд л явахын. Тэгснээ гэнэт чөлөөт уналт хийх мэт энгийн амьдрал, хүмүүнлэг сэтгэлрүү буулгаад ирнэ. Ингэж л хүний сэтгэлийг хөвсөлзүүлж байж гэмээнэ кино гэдэг урлагийн утга оршиж байгаа бололтой.

Бүүр эгзэгтэй хором, түүний 1%-ийн боломжийг ашигласан гүйцэтгэлд ханачихаад, одоо хөөрхий жаргаасай гэж бодож байхад ахиад нэг аймаар эгзэгтэй үйл явдал гаргаж ирэх жишээний. Ёстой нэг хөлийн хуруугаа базаж үзлээ кк.

Тэр харилцан ярианууд, дуу шуум, зураг авалтууд, технологийн дэвшлийг харуулж байгаа хэсэг этр үнэхээр гайхалтай юмаа.

Ер нь ч тэгээд Холливуудын шилдэгийн шилдэг бүтээлүүдийн нэгэнтэй юугаа ч ярихав.

Харин ингээд гэртээ хэвтэж байгаад үзэх боломж олгосон @Univision Mongolia-д https://www.facebook.com/UnivisionMN гялайлаа.

Та нар тэр HBO багцыг нь нэг ухаад үзээрэй.

  1. Өнгө тавилт давгүй.
  2. Дуу

Шүүмж бичсэн: Гүндсамбуугийн Ариунчулуун-Анжигай

Нийт үнэлгээ

Энэхүү нийтлэлд үнэлгээ өгөөрэй!
[Total: 1 Average: 5]

<script async src="https://pagead2.googlesyndication.com/pagead/js/adsbygoogle.js?client=ca-pub-1802419561581232"
crossorigin="anonymous"></script>

85%

Миний өгсөн үнэлгээ

Positives

  • +

Negatives

  • -
85%
Related posts
30%
MovieNewsREVIEW

Миний сахилгагүй залуу REVIEW

Найруулагч: Б.ЛхагважавЗохиолыг: Б.Лхагважав…
Read more
MovieNewsREVIEW

Single ladies 4 Review-1

Бамбайг ингэж барьдаггүйеийн за! гэсэн яриа сонсмогц…
Read more
NewsTech

Хэрхэн өөрийн хоолойгоо бичих вэ?

Таньд өөрийн дуугаа хураах хэрэг гардаг уу? Элдэв…
Read more
БҮРТГҮҮЛЭЭД
шинэ мэдээлэл авч байгаарай.

Танд чадхаараа туслах болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tech

Gmail хаяг шинээр нээх заавар

Worth reading...