NewsTech

Хэрхэн өөрийн хоолойгоо бичих вэ?

Таньд өөрийн дуугаа хураах хэрэг гардаг уу? Элдэв программ суулгахгүйгээр зүгээр л бичих хэрэгтэй бол доорх зөвөлгөө таньд тусална гэдэгт итгэлтэй байна.

Хэрхэн өөрийн хоолойгоо бичих вэ?

Хялбар арга бол компьютерийн өөрт байдаг дуу хураагчийг ашиглах…

Үнэгүй ашиглах боломжтой дуу засварын 2021 оны ТОП 5 программын мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

1.1 Mac ашигладаг бол

Screen Shot 2019 05 31 at 1.24.52 PM

Бүх төрлийн Макийн төхөөрөмжүүд бүгд өөр дээрээ микрофонтой байдаг тул та микрофон хайх шаардлагагүй юм.

  1. Applications фолдер луу орно. 
  2. QuickTime Player нээнэ.
  3. File>New Audio Recording дарааллын дагуу шинэ файл буюу рэкорд үүсгэнэ.
  4. Бичлэг хийхийн тулд улаан бөөрөнхий товчлуур дээр дарна.
  5. Бичлэгээ зогсоохийн тулд STOP RECORD дээр дарна.
  6. Бичиж дууссан дуугаа хадгалахдаа File>Save As гээд хадгалах газраа сонгож өгнө.

1.2 PC болон бүх төрлийн нөүтбүүк буюу windows үйлдийн системтэй төхөөрөмжүүд.

Зарим суурин компьютер өөртөө микрофон суурьлаагүй байдаг тул микрофон нэмэлтээр авах шаардлагатай. Монголд зарагдаж байгаа олох болон ашиглахад амар жагсаалтыг ЭНДЭЭС

  1. Та шууд цонх товчлуураа дараад Voice Recorder гээд хайсан ч болно.
  2. Бичлэг хийхийн тулд микрофоны зурган дээр дарна.
  3. Бичлэгээ зогсоохийн тулд STOP тэмдэг дээр дарна.
  4. Зогсоосны дараа бичлэг тань Document>Sound recording хавтсан дотор орсон байна.

1.3 Өөр нэг арга нь ОНЛАЙНААР буюу интернетээр дамжуулан дуугаа бичсэн ч болно.

Энэхүүү вэб сайт нь таны дууг бичхэд зориулсон олон төрлийн боломжийг агуулсан сайт юм. Өөр маш олон вэб сайт байдаг болно. : https://online-voice-recorder.com

  1. Тухайн сайтруугаа орно. https://online-voice-recorder.com/beta/
  2. Бичиж эхлэх буюу улаан микрофон дээр дарсны дараа хөтөчны зүүн дээд буланд /зураг дээрх шиг/ микрофон ашиглахыг зөвшөөрөх үү гэсныг  Allow дарна.
  3. Үүний дараа та өөрийн хоолойгоо бичиж эхэлж болно.
  4. Бичиж дууссаны дараа Stop дараад зогсоож тасалж болно.
  5. Дэлгэцийн баруун талд Save товчлуур дээр даран бичсэн дуугаа хадгалан татан авна.
  6. Хадгалсан файл тань таны Downloads хавтсанд орсон байна.

Илүү мэргэжлийн түвшинд өөрийн хоолойгоо бичин засвар хийх талаарх мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Энэхүү нийтлэлд үнэлгээ өгөөрэй!
[Total: 2 Average: 4.5]

<script async src="https://pagead2.googlesyndication.com/pagead/js/adsbygoogle.js?client=ca-pub-1802419561581232"
crossorigin="anonymous"></script>

Related posts
85%
MovieNewsREVIEW

Top gun: Maverick review

Найруулагч: Joseph KosinskiЗохиолыг: Joseph KosinskiГол дүрд:Tom…
Read more
30%
MovieNewsREVIEW

Миний сахилгагүй залуу REVIEW

Найруулагч: Б.ЛхагважавЗохиолыг: Б.Лхагважав…
Read more
MovieNewsREVIEW

Single ladies 4 Review-1

Бамбайг ингэж барьдаггүйеийн за! гэсэн яриа сонсмогц…
Read more
БҮРТГҮҮЛЭЭД
шинэ мэдээлэл авч байгаарай.

Танд чадхаараа туслах болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tech

Gmail хаяг шинээр нээх заавар

Worth reading...