Site icon Game review & Tech

HDD болон SSD дискний ялгаа

Анхны хатуу дискийг 1956 онд бүтээсэн ба дискний багтаамж нь ердөө 5мб байсан. Үүнээс хойш багтаамж нь тасралтгүй өссөөр эдүгээ та бидний хэрэглэж буй компьютерын хатуу дискний багтаамж нь терабайтаар хэмжигдэхүйц болж нэмэгджээ.

Анхны хатуу дискийг 1956 онд бүтээсэн ба дискний багтаамж нь ердөө 5мб байсан. Үүнээс хойш багтаамж нь тасралтгүй өссөөр эдүгээ та бидний хэрэглэж буй компьютерын хатуу дискний багтаамж нь терабайтаар хэмжигдэхүйц болж нэмэгджээ.
Та бүхэндээ хүмүүсийн хамгийн түгээмэл асуудаг хэрнээ мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг асуултын хариултыг товч тодорхой хариулхыг хичээлээ.

Анхны Хатуу дискийг зөөвөрлөж буй байдал 1956

Хатуу дискэнд нэгэн өрсөлдөгч гарч ирсэн ба энэ бол SSD (Solid State Drive) юм. Товчоор хэлбэл SSD нь ерөнхийдөө бидний хэрэглэдэг флаш дисктэй адилхан гэж хэлж болно. Гэхдээ хэмжээ болон багтаамж нь илүү том, илүү нарийн ажиллагаатай. SSD дотор хатуу дисктэй (HDD) ижил эргэлдэх, хөдлөх эд анги байхгүй. Хатуу дискнээс мэдээлэл уншихгүй үед ч гэсэн диск нь өндөр хурдтайгаар байнга эргэлдэж байдаг.

                SSD-ийн үндсэн санаа бараг 50-иад жилийн өмнө гарсан ч гэсэн тухайн үеийн технологиор нь хангалттай багтаамжтай, найдвартай санах ой хийх боломжгүй байсан юм. 1976 онд Датарам хэмээх компани анхны SSD-г үйлдвэрлэн гаргаж байсан боловч хэт нүсэр, хэт үнэтэй байсан тул зах зээл дээр амжилт олж чадаагүй аж. Уг SSD нь 256килобайт багтаамжтай боловч 9700 ам. долларын үнэтэй байжээ. Одоогийн ханшаар бол 37000 ам. доллар гэсэн үг. Хэрэв 1терабайт багтаамжтай SSD байна гэвэл 150 тэрбум ам. долларын үнэтэй болно. Гэвч инженерүүд уг технологийг сайжруулахаар, тасралтгүй оролдож, янз бүрийн SSD-г туршсаар байсныг дурдах нь зүйтэй.

Харин нанотехнологийн хөгжлийн дүнд SSD-г тун хямд, бас их багтаамжтай, өндөр үзүүлэлттэй хийх бололцоотой болсон юм. SSD нь ямар ч хөдөлгөөнтэй эд ангигүй. Хатуу дискний хувьд шаардлагатай өгөгдлөө олж уншихын тулд унших бичих толгойг нааш цааш нь зөөн хөдөлгөдөг.
Харин SSD дээр  бичигдсэн шаардлагатай өгөгдлийг олж унших, бичих үүргийг түүн дотор байрлах жижиг процессор буюу контроллер гүйцэтгэнэ. Энэ контроллерын хурднаас SSD-ийн унших бичих хурд шууд хамаардаг.

SSD болон HDD дотор тал

Контроллер нь унших бичихээс гадна бичилтийн алдааг хянах, зарим тохиолдолд өгөгдлийг шифрлэх, шифр тайлах гэх мэт маш олон үйлдлийг гүйцэтгэдэг. Одоогоор хамгийн хурдтай контроллер нь Samsung фирмийн MEX бөгөөд унших хурд нь 550МБ/с, бичих хурд нь 520МБ/с хүрнэ.

Одоо  SSD-ийн үзүүлэлтүүдийг хатуу дисктэй харьцуулж үзье:

SSD-ээр энгийн ХАРД ДИСКээ сольсноор та хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэж болно.

1TB /TeraByte/ = 1024GB /GegaByte/
1GB/GegaByte/ = 1024MB /MegaByte/

HDD болон SSD нээс илүү дахин өөр төрлийн хадгалах төхөөрөмж бол М2 юм. ЭНДЭЭС

Та тоглоом тоголдог эсвэл томоохон программ дээр ажилдаг бол эргэлзэлгүйгээр SSD-г сонгоорой гэж зовлох байна.

Өөрийн санал хүсэлт болон асуух асуулт байвал Admin@metalmouze.com хаягаар ирүүлж болно баярлалаа.

Энэхүү нийтлэлд үнэлгээ өгөөрэй!
[Total: 1 Average: 5]
Exit mobile version